ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
ШАШИН УРЛАГИЙН ИХ ЦЭНГҮҮН БОЛНО. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачлагаар сумын Засаг даргын тамгын газар, “Бигэр номун хаан”-ы хийд хамтран "Шашин, урлагийн цэнгүүн" зохион байгуулах гэж байна. Арван долдугаар жарны Шороон гахай жилийн шинийн 15 буюу 2 дугаар сарын 19-ны билэгт сайн ѳдрийн 15.00 цагт сумын соёлын төвд Энэтхэгийн Серажедацангийн Гэвш Лхарамба Аграмба Жавзандамба хутагт тѳвийн багш Г.Түвдэннамдаг, Гэвш П.Лувсанпунцаг аймгийн Дашпэлжээлин хийдийн хамба Б.Ууганбаяр, Гандан тэгчилин хийдийн лам Б.Баяржаргал болон лам, хуврагууд Гахай жилийн буян заяаг тэгшитгэн ашдын үйлсийг даатгах заллага айлтган, жилийн засал хийж, санасан бүхэн сэтгэлчилэн бүтэх ерѳѳл айлдах гэж байна. Түүнчлэн бурхан шүтээнд мандал ѳргѳн буян хишгийн даллага хурайлна. Морилон саатсан сүсэгтэн олонд аравнайлж шүншиглэсэн утлага, үрэл, зангиа номын адислал хүртээх тул сүсэгтэн олон та бүхнийг цѳмѳѳр даган баясахыг урьж байна. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР “БИГЭР НОМУН ХААН”-ы ХИЙД Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
ИТХурал
  • Сумын ИТХ-ын 7 дугаар хуралдаан боллоо.

    2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сумын ИТХ-ын 7 дугаар хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж хуралд оролцогчдын 100 хувийн саналаар хангалттай үнэлгээ өглөө. Хуралдаанаар сумын Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, сумын 2019, 2018 оны төсвийн тухай, сум хөгжүүлэх сангийн орлого, зарлага батлах тухай, сумын 2019 оны газар з...

    2018-12-18 11:31:30 Дэлгэрэнгүй...
  • Сумын ИТХ-ын 2-р хуралдаан болов.

    Бигэр сумын ИТХ-ын 2-р хуралдаан 2016 оны 12 сарын 19-ний өдөр хуралдаж сумын Нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын 2017 оны төсөв, бэлчээрийн монинторингийн тайланг хэлэлцэж баталлаа.

    ...
    2016-12-23 18:50:02 Дэлгэрэнгүй...