ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
ШАШИН УРЛАГИЙН ИХ ЦЭНГҮҮН БОЛНО. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачлагаар сумын Засаг даргын тамгын газар, “Бигэр номун хаан”-ы хийд хамтран "Шашин, урлагийн цэнгүүн" зохион байгуулах гэж байна. Арван долдугаар жарны Шороон гахай жилийн шинийн 15 буюу 2 дугаар сарын 19-ны билэгт сайн ѳдрийн 15.00 цагт сумын соёлын төвд Энэтхэгийн Серажедацангийн Гэвш Лхарамба Аграмба Жавзандамба хутагт тѳвийн багш Г.Түвдэннамдаг, Гэвш П.Лувсанпунцаг аймгийн Дашпэлжээлин хийдийн хамба Б.Ууганбаяр, Гандан тэгчилин хийдийн лам Б.Баяржаргал болон лам, хуврагууд Гахай жилийн буян заяаг тэгшитгэн ашдын үйлсийг даатгах заллага айлтган, жилийн засал хийж, санасан бүхэн сэтгэлчилэн бүтэх ерѳѳл айлдах гэж байна. Түүнчлэн бурхан шүтээнд мандал ѳргѳн буян хишгийн даллага хурайлна. Морилон саатсан сүсэгтэн олонд аравнайлж шүншиглэсэн утлага, үрэл, зангиа номын адислал хүртээх тул сүсэгтэн олон та бүхнийг цѳмѳѳр даган баясахыг урьж байна. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР “БИГЭР НОМУН ХААН”-ы ХИЙД Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
Сум хөгжүүлэх сан
  • сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах болон хяналт тавих зөвлөл шинэчлэгдэн байгуулагдлаа.

    Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн хурлаар шинэчлэн байгууллаа. Зөвлөлийн ахлагчаар ИТХ-ын Тэргүүлэгч, Төрийн банкны салбарын эрхлэгч Х.Мөнхбаяр, гишүүдэд Санхүүгийн албаны төрийн сангин мэргэжилтэн Г.Алтанхүү, Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Т.Цэнд, 1-р багийн төлөөлөл Д.Нарантуяа, 2-р багийн төлөөлөл Х.Пэрэнлэй, 3-р багийн төлөөлөл С.Төвшинбаяр, 4-...

    2017-01-27 09:54:19 Дэлгэрэнгүй...
  • сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах болон хяналт тавих зөвлөл шинэчлэгдэн байгуулагдлаа.

    Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн хурлаар Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгууллаа. зөвлөлийн даргаар сумын Засаг дарга Ш.Лхаасүрэн, гишүүдэд Санхүүгийн албаны нягтлан бодогч М.Энхболд, Төрийн банкны теллер А.Отгонсүрэн, Хаан банкны теллер Г.Оюундарь, Баялаг бүтээгчдийн холбооны төлөөлөл Ц.Одгэрэл, 1-р багийн төлөөлөл Т.Хүрэлбаатар, 2-р багийн төлөөлөл Г.Чинзориг, 3-р багийн төлөөлөл С...

    2017-01-27 09:43:05 Дэлгэрэнгүй...
  • сум хөгжүүлэх сангийн зөвлөл хуралдав.
    Сум хөгжүүлэх сангийн зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 02-ний өдөр хуралдаж 2016 оны 1 дүгээр сард мөн сангийн зөвлөл хуралдан 2016 онд орж ирсэн санхүүжилтээс 2 хршоонд зээл олгохоор шийдвэрлэж байсан өмнөх хурлын шийдвэрийг үндэслэн хуралд оролцогчдын 100 хувийн саналаар "Алтан тэвш" хоршооны "Зочин" төсөлд 20.0 сая, "Бишрэлт буудай" хоршооны "Таван эрдэнэ" төсөлд 15.0 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ....
    2016-12-15 09:52:56 Дэлгэрэнгүй...