ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Бигэр сумын Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу 2019 оны 06 сарын 21,22-ны өдрүүдэд сумын "Залуучуудын чуулга уулзалт"-тай тул 18-39 насны залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, сумын Залуучуудын холбоо. Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
"Мэдлэгт дусал нэмэр" арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Жил бүр сумдын малчид, иргэдэд бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр Бэлчээрийн менежментийн аймгийн ажлын хэсэг хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавих, мэдээлэл сурталчилгаа хийх, малчдын санал бодлыг сонсох, оролцогч малчдын дунд тэдгээрийн оролцоотой уралдаан тэмцээн зохион байгуулж идэвхжүүлдэг уламжлалын дагуу энэ жил "Мэдлэгт дусал нэмэр" сэдэвт арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Бигэр сумд зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Бэлчээрийн төлөв байдал, судалгааны ажлын үр дүн, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсан ажлын үр дүн зэрэг сургалт мэдээллүүд хийгдэж ярилцлага зохион байгууллаа. Мөн "Хүн хэлээрээ, мал хөлөөрөө" сэдэвт дэвжээ тэмцээн зохион байгуулж 3 баг оролцсоноос "Буудай" багийн хамт олон тэргүүн байр эзэллээ.

Мэдээ оруулсан: 2017-01-16 17:37:26