ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Бигэр сумын Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу 2019 оны 06 сарын 21,22-ны өдрүүдэд сумын "Залуучуудын чуулга уулзалт"-тай тул 18-39 насны залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, сумын Залуучуудын холбоо. Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах болон хяналт тавих зөвлөл шинэчлэгдэн байгуулагдлаа.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн хурлаар Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгууллаа. зөвлөлийн даргаар сумын Засаг дарга Ш.Лхаасүрэн, гишүүдэд Санхүүгийн албаны нягтлан бодогч М.Энхболд, Төрийн банкны теллер А.Отгонсүрэн, Хаан банкны теллер Г.Оюундарь, Баялаг бүтээгчдийн холбооны төлөөлөл Ц.Одгэрэл, 1-р багийн төлөөлөл Т.Хүрэлбаатар, 2-р багийн төлөөлөл Г.Чинзориг, 3-р багийн төлөөлөл С.Баттулга, 4-р багийн төлөөлөл Ш.Батсүх, 5-р багий төлөөлөл О.Мандахбаатар, иргэний төлөөлөл Л.Жамрсан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Мэдээ оруулсан: 2017-01-27 09:43:05