ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Бигэр сумын Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу 2019 оны 06 сарын 21,22-ны өдрүүдэд сумын "Залуучуудын чуулга уулзалт"-тай тул 18-39 насны залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, сумын Залуучуудын холбоо. Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах болон хяналт тавих зөвлөл шинэчлэгдэн байгуулагдлаа.

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн хурлаар шинэчлэн байгууллаа. Зөвлөлийн ахлагчаар ИТХ-ын Тэргүүлэгч, Төрийн банкны салбарын эрхлэгч Х.Мөнхбаяр, гишүүдэд Санхүүгийн албаны төрийн сангин мэргэжилтэн Г.Алтанхүү, Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Т.Цэнд, 1-р багийн төлөөлөл Д.Нарантуяа, 2-р багийн төлөөлөл Х.Пэрэнлэй, 3-р багийн төлөөлөл С.Төвшинбаяр, 4-р багийн төлөөлөл Г.Дархижав, 5-р багийн төлөөлөл И.Адилбиш, Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Б.Мянганбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Мэдээ оруулсан: 2017-01-27 09:54:19