ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг 2017 оны 05 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд сумын төвд явагдах тул тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцоно уу. Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
Багийн Иргэдийн нийтийн хурлууд боллоо.

2017 оны 09 сарын 18-22-ны хооронд сумын багийн Иргэдийн Нийтийн хурлууд хуралдлаа. Багийн Иргэдийн Нийтийн хурлаар багийн дотоод асуудлаа хэлэлцэхийн зэрэгцээ Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Жаргалсайхан Цэргийн албаны тухай хууль, Дотоод ажил шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Н.Одонтуяа Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд, Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Алтанцэцэг Эрүүл мэндийн даатгалын хууль, Улсын бүртгэгч Б.Одонтуяа Зөрчлийн тухай хуулийн улсын бүртгэлтэй холбоотой заалтууд, Нийгмийн халамж үйлчилгээний газрын сум хариуцсан мэргэжилтэн Н.Булган  Нийгмийн халамжийн хуулийн өөрчлөлтүүд, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, амжиргааг дээшлүүлэхээр сонгогдсон өрхүүдийг малжуулах талаар, Татварын байцаагч А.Ойнжаргал зөрчлийн тухай хуулийн татвар төлөлттэй холбоотой заалтууд, Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар мэдээлэл сурталчилгаа хийлээ. мөн Соёлын төвөөс хуралд оролцож буй иргэдэд Иж бүрэн Соёлын үйлчилгээг үзүүллээ. 

Мэдээ оруулсан: 2017-09-22 18:34:59