ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
Нутгийн зөвлөлийн ахмадууд суманд ирж ажиллалаа.

Монгол улсад "Нутгийн зөвлөл" гэх байгууллагыг анх санаачлан байгуулсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутгийн зөвлөлийн дэргэдэх Ахмадын хорооны гишүүд 2017 оны 09 сарын 17-21-ний хооронд сумандаа ирж ажиллаад буцлаа. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцож ахмадууд өөр өөрсдийн ажлын чиглэлээр заавар зөвлөгөө өглөө.Мөн Шатарчдын дунд шатрын тэмцээн зохио байгуулж шатарчдаа шагнаж урамшуулсан. Нутгийн үзэсгэлэнт газруудаар аялахын зэрэгцээ үдэшлэг цэнгүүн зохион байгуулж сумын иргэдэд нутгийн зөлөлийн зүгээс хийж хэрэгжүүлж байсан ажлаа тайлагналаа. 

Мэдээ оруулсан: 2017-09-25 10:03:59