ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг 2017 оны 05 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд сумын төвд явагдах тул тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцоно уу. Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
Ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын Ахмадын өдрийг 2017 оны 10 дугаар 01-ний өдөр тусгай хөтөлбөрөөр тэмдэглэн өнгөрүүлээ. Ахмадын баярын хурал хийснээр энэ өдрийн үйл ажиллагаа эхэлж Төр засагтаа хөдөлмөөр үнэлүүлсэн ахмадуудыг шагнаж урамшууллаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас харьяалалгүй ахмад настангууд, аж ахуй нэгж байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Соёлын байгууллагаас ахмадын өдөрт зориулан ахмадуудын дунд 60,70-аад оны дуугаар караоке тэмцээн зохион байгууллаа. Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Сум дундын эмнэлэг, Шимт дээж ХХК Ахмадын баярт хүрэлцэн ирсэн ахмадууддаа хүлээн авч хүндэтгэлийн цайллага зохион байгууллаа. 

Мэдээ оруулсан: 2017-10-06 16:57:03