ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг 2017 оны 05 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд сумын төвд явагдах тул тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцоно уу. Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
Яг түүн шиг тэмцээн амжилттай боллоо.

Сумын соёлын төвөөс төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан "Яг түүн шиг" тэмцээн 2017 оны 11 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 9 оролцогч оролцосноос 1 дүгээр байранд ЗДТГ-аас оролцсон Байгаль хамгаалагч М.Гансүх Монгол улсын гавьяат жүжигчин Г.Баятбаярыг дууриаж, 2-р байранд Хар сарнай хамтлагийн дуучин Амрааг дууриаж Соёлын төвөөс оролцсон Музейн ажилтан Л.Сувданцэцэг, 3-р байранд дуучин Дэлгэрмөрөнг дууриаж Сум дундын эмнэлгээс оролцсон Б.Энхболд нар тус тус шалгарлаа. Оролцогчид тэмцээнд их хичээл зүтгэл гарган бэлтгэсэн нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн сайхан арга хэмжээ боллоо. 

Мэдээ оруулсан: 2017-11-15 10:40:06