ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн нээлт боллоо.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Элэн бүтэн Монгол" хөтөлбөрийн нээлт 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сумын Соёлын төвд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Сумын удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцсон ба Засаг дарга Ш.Лхаасүрэн хөтөлбөрийн нээлтийг хийж иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг уриаллаа. Мөн Сум дундын эмнэлгийн эрхлэгч эмч Р.Сарантуяа элэгний А, В, С вирусээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өгч сургалт хийлээ. 

Мэдээ оруулсан: 2018-04-05 09:54:32