ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
тулгар төрийн 2227, Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн сумын баяр наадам, Бигэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ой

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн сумын баяр наадам, Бигэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 80 ойн арга хэмжээ 07 дугаар сарын 19,20,21-ний өдрүүдэд өргөн дэлгэр сайхан боллоо.  07 дугаар сарын 19-ний өдөр сурын харваа, баярын хурал, хүндэтгэлийн концертоор үйл ажиллагаа эхэлж 20,21-ний өдрүүдэд хүчит бөхийн барилдаан, 6 насны хурдан морины уралдаанаар үргэлжилж хүчит 128 бөх барилдсанаас аймгийн арслан Ж.Алтаншагай түрүүлж, улсын начин С.Багахүү үзүүрлэн, улсын заан Соронзонболд, улсын начин Хишигбаатар нар шөвгөрлөө. Сумын заанаас доош цолтой бөхчүүдийн цол олгох барилдаанд сумын заан Ш.Эрнэдэнэжаргал түрүүлэн үлэмж бадрах заан чимэг нэмлээ. Шигшээ бөхийн барилдаанд залуу бөх Мягмарсүрэн түрүүлж сумын начин цол хүртлээ. Хурдан их насны 51 морь уралдсанаас сумын алдарт уяач И.Адилбишийн халзан морь, Соёолон насны морьдын уралдаанд 33 соёолон уралдаж Бигэр сумын уугуул Д.Батмагнайн хар соёолон, хурдан азарганы уралдаанд 33 азарга уралдсанаас  Цогт сумын уяач Очирбатын хээр азарга, хязаалан насны морьдын уралдаанд 40 хязаалан уралдаж Ө.Индрабодийн хонгор,  шүдлэн насны морьдын уралдаанд 42 шүдлэн уралдаж 5-р багийн уяач Т.Мөнхбатын хар, дааган насны морьдын уралдаанд 57 даага уралдаж сумын алдарт уяач Х.Пэрэнлэйн хар даага түрүүлж наадамчин олноо баясгалаа. 

Мэдээ оруулсан: 2018-07-24 11:34:39