ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
"Малчдын зөвлөгөөн" боллоо.

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сумын "Малчдын зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт 138 малчин оролцсон ба Сумын Засаг дарга Ш.Лхаасүрэн "Мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт илтгэл тавьж, аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн эрхлэгч Ч.Эрхэмбаяр Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын эмийн зохистой хэрэглээ, Малын халдварт паразиттах өвчний талаар, аймгийн ХХААГ-ын мал аж ахуйн мэргэжилтэн Сарантуяа Малын генетик нөөцийн тухай хууль, Говь-Алтай аймагт үржүүлж буй малын үүлдэр, хонь тэмээний ноосны урамшууллын талаар, сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Алтанцэцэг Нийгмийн даатгалын тухай багц хуулиудын талаар, ХХҮГ-ын сум хариуцсан мэргэжилтэн Н.Булган Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төслүүдийн талаар, МЭҮТасгийн мэргэжилтэн Б.Мянганбаяр бэлчээрийн фото мониторингийн талаар, сум дундын эмнэлгийн эмийн санч С.Элбэрэлт суулгалтын үеийн эмийн зохистой хэрэглээ сэдэвүүдээр тус тус мэдээлэл сурталчилгааг хийлээ. Зөвлөгөөний үеэр мал аж ахуйн салбар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа 1 дүгээр багийн малчин Х.Чимгээ, 3-р багийн малчин Ц.Лувсандорж нарыг ХХААХҮЯамны жуух бичгээр,  1-р багийн малчин Ч.Батсүх, 2-р багийн малчин Б.Пүүжав нарыг ХХАА-ын "Тэргүүний ажилтан" цол тэмдэгээр, 1-р багийн малчин А.Хадбаатар, 2-р багийн малчин Ц.Ганхөлөг, 3-р багийн малчин Б.Баяртогтох, 4-р багийн малчин Батчулуун, 5-р багийн малчин А.Батмөнх нарыг сумын ЗДТГ-ын талархалын бичиг мөнгөн шагналаар тус тус шагнав. Зөвлөгөөнд оролцсон малчид уриалга гаргаж хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэв. 

Мэдээ оруулсан: 2018-10-10 11:29:55