ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Бигэр сумын Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу 2019 оны 06 сарын 21,22-ны өдрүүдэд сумын "Залуучуудын чуулга уулзалт"-тай тул 18-39 насны залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, сумын Залуучуудын холбоо. Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
"Болор цом-2019" наадам боллоо.

2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Бигэр сумын Соёлын төвөөс санаачлан 4 дэх жилдээ зохион байгуулж буй “Болор цом” яруу найргийн наадам болж өндөрлөлөө. Нийт 8 яруу найрагч оролцсоноос Яруу найрагч Б.Батжаргал 3 дахь удаагаа “Болор цом”-ын эзэнээр шалгарч яруу найрагч С.Уранбаяр 2-р байранд, яруу найрагч Б.Энхбилгүүн 3-р байранд тус тус шалгарлаа. “Болор цом” наадмыг сумын малчид жил бүр ивээн тэтгэн явуулж байна. “Болор цом-2019” наадмыг 1-р багийн малчин Д.Нэргүй, С.Мөнхбаатар нар 320.0 мян төгрөгөөр ивээн тэтгэлээ.

Мэдээ оруулсан: 2019-01-29 15:27:34