ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
ШАШИН УРЛАГИЙН ИХ ЦЭНГҮҮН БОЛНО. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачлагаар сумын Засаг даргын тамгын газар, “Бигэр номун хаан”-ы хийд хамтран "Шашин, урлагийн цэнгүүн" зохион байгуулах гэж байна. Арван долдугаар жарны Шороон гахай жилийн шинийн 15 буюу 2 дугаар сарын 19-ны билэгт сайн ѳдрийн 15.00 цагт сумын соёлын төвд Энэтхэгийн Серажедацангийн Гэвш Лхарамба Аграмба Жавзандамба хутагт тѳвийн багш Г.Түвдэннамдаг, Гэвш П.Лувсанпунцаг аймгийн Дашпэлжээлин хийдийн хамба Б.Ууганбаяр, Гандан тэгчилин хийдийн лам Б.Баяржаргал болон лам, хуврагууд Гахай жилийн буян заяаг тэгшитгэн ашдын үйлсийг даатгах заллага айлтган, жилийн засал хийж, санасан бүхэн сэтгэлчилэн бүтэх ерѳѳл айлдах гэж байна. Түүнчлэн бурхан шүтээнд мандал ѳргѳн буян хишгийн даллага хурайлна. Морилон саатсан сүсэгтэн олонд аравнайлж шүншиглэсэн утлага, үрэл, зангиа номын адислал хүртээх тул сүсэгтэн олон та бүхнийг цѳмѳѳр даган баясахыг урьж байна. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР “БИГЭР НОМУН ХААН”-ы ХИЙД Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
Нохой жилийн шилдэгүүдээ тодруулж шагнаж урамшууллаа.

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сумын Засаг даргын дэргэдэх зөвлөл хуралдаж Нохой жилийн шилдэгүүдээ тодруулан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сар шиний баярт зориулсан хүчит бөхийн барилдааны үеэр шагналыг нь гардууллаа. Нохой жилийн сумын "Шилдэг малчин"-аар 5-р багийн малчин Л.Есөнжин, "Шилдэг тариаланч"-аар 1-р багийн тариаланч М.Алтаншагай, "Шилдэг тамирчин"-аар 2-р багийн иргэн, спортын мастер М.Цэдэндорж, "Шилдэг төрийн албан хаагч"-аар 5-р багийн иргэн, цэцэрлэгийн багш Д.Мөнхцэцэг, "Шидэг ажилчин"-аар 2-р багийн иргэн, ЕБСургуулийн дотуур байрны жижүүр Ж.Лхамсүрэн, "Шилдэг ардын авьяастан"-аар 1-р багийн иргэн Г.Янжмаа, "Шилдэг анчин"-аар 3-р багийн иргэн Н.Ганзориг, "Шилдэг уяач"-аар 2-р багийн иргэн Бигэр сумын морин спорт уяачдын холбооны тэргүүн Х.Пэрэнлэй, "Шилдэг унаач хүүхэд"-ээр 5 а ангийн сурагч Т.Итгэлт, "Шилдэг бизнесмен"-ээр 3-р багийн иргэн "Наран буудай мандал" ХХК-ийн захирал Ц.Баярмаа, "Шилдэг сурагч"-аар 12-р ангийн сурагч Б.Амаржаргал нар тус тус шалгарлаа. Нохой жилийн "Сумын сайн малчин"-аар  1-р багийн малчин М.Балт, 2-р багийн малчин Т.Ариунболд, 3-р багийн малчин Б.Гантөмөр, 4-р багийн малчин Ч.Дэмбэрэлдорж, 5-р багийн малчин И.Адилбиш, "Сумын алдарт уяач"-аар 1-р багийн иргэн уяач Ч.Батсайхан, уяач Г.Энхбаяр нар, "Мянгат малчин"-аар 1-р багийн малчин Ч.Гэрэлт-Од, Т.Жагварал, 3-р багийн малчин Б.Хүрэлбаатар нар тус тус шалгаран шагналаа гардан авлаа. 2015 оноос эхлэн шалгаруулж буй "Мөнгөн төлийн эзэн" уралдааны болзолыг хангасан 1-р багийн малчин Д.Ариунболд "Мөнгөн тугалны эзэн"-ээр, 2-р багийн малчин Ж.Доржнямбуу "Мөнгөн унаганы эзэн"-ээр, 2-р багийн малчин Г.Дэлгэрцогт "Мөнгөн хурганы эзэн"-ээр, 4-р багийн малчин Л.Батсүх "Мөнгөн ботгоны эзэн "-ээр, 4-р багийн малчин Б.Энхтөр "Мөнгөн ишигний эзэн"-ээр тус  тус шалгаран батламж, цомоо гардан авлаа. Гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 32  бөхийн барилдаанд сумын заан С.Манлайбаатар түрүүлж, сумын харцага Г.Мөнхбаяр үзүүрлэлээ.

 

Мэдээ оруулсан: 2019-01-30 10:01:11