ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Бигэр сумын Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу 2019 оны 06 сарын 21,22-ны өдрүүдэд сумын "Залуучуудын чуулга уулзалт"-тай тул 18-39 насны залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, сумын Залуучуудын холбоо. Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
ЗАРЛАЛ
ШАШИН УРЛАГИЙН ИХ ЦЭНГҮҮН БОЛНО. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачлагаар сумын Засаг даргын тамгын газар, “Бигэр номун хаан”-ы хийд хамтран "Шашин, урлагийн цэнгүүн" зохион байгуулах гэж байна. Арван долдугаар жарны Шороон гахай жилийн шинийн 15 буюу 2 дугаар сарын 19-ны билэгт сайн ѳдрийн 15.00 цагт сумын соёлын төвд Энэтхэгийн Серажедацангийн Гэвш Лхарамба Аграмба Жавзандамба хутагт тѳвийн багш Г.Түвдэннамдаг, Гэвш П.Лувсанпунцаг аймгийн Дашпэлжээлин хийдийн хамба Б.Ууганбаяр, Гандан тэгчилин хийдийн лам Б.Баяржаргал болон лам, хуврагууд Гахай жилийн буян заяаг тэгшитгэн ашдын үйлсийг даатгах заллага айлтган, жилийн засал хийж, санасан бүхэн сэтгэлчилэн бүтэх ерѳѳл айлдах гэж байна. Түүнчлэн бурхан шүтээнд мандал ѳргѳн буян хишгийн даллага хурайлна. Морилон саатсан сүсэгтэн олонд аравнайлж шүншиглэсэн утлага, үрэл, зангиа номын адислал хүртээх тул сүсэгтэн олон та бүхнийг цѳмѳѳр даган баясахыг урьж байна. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР “БИГЭР НОМУН ХААН”-ы ХИЙД Мэдээ оруулсан: 2019-02-19 09:59:22