ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Бигэр сумын Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу 2019 оны 06 сарын 21,22-ны өдрүүдэд сумын "Залуучуудын чуулга уулзалт"-тай тул 18-39 насны залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, сумын Залуучуудын холбоо. Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
ШАШИН УРЛАГИЙН ИХ ЦЭНГҮҮН БОЛЛОО.

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачлагаар сумын Засаг даргын тамгын газар, “Бигэр номун хаан”-ы хийд хамтран "Шашин, урлагийн цэнгүүн" зохион байгууллаа. Арван долдугаар жарны Шороон гахай жилийн шинийн 15 буюу 2 дугаар сарын 19-ны билэгт сайн ѳдөр сумын соёлын төвд Энэтхэгийн Серажедацангийн Гэвш Лхарамба Аграмба Жавзандамба хутагт тѳвийн багш Г.Түвдэннамдаг, Гэвш П.Лувсанпунцаг аймгийн Дашпэлжээлин хийдийн хамба Б.Ууганбаяр, Гандан тэгчилин хийдийн лам Б.Баяржаргал болон лам, хуврагууд Гахай жилийн буян заяаг тэгшитгэн ашдын үйлсийг даатгах заллага айлтган, жилийн засал хийж, санасан бүхэн сэтгэлчилэн бүтэх ерѳѳл айлдаж морилон саатсан сүсэгтэн олонд аравнайлж шүншиглэсэн утлага, үрэл, зангиа номын адислал хүртээлээ. Энэхүү үйл ажиллагаанд сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо. 

Мэдээ оруулсан: 2019-02-20 12:34:35