ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
ШАШИН УРЛАГИЙН ИХ ЦЭНГҮҮН БОЛНО. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачлагаар сумын Засаг даргын тамгын газар, “Бигэр номун хаан”-ы хийд хамтран "Шашин, урлагийн цэнгүүн" зохион байгуулах гэж байна. Арван долдугаар жарны Шороон гахай жилийн шинийн 15 буюу 2 дугаар сарын 19-ны билэгт сайн ѳдрийн 15.00 цагт сумын соёлын төвд Энэтхэгийн Серажедацангийн Гэвш Лхарамба Аграмба Жавзандамба хутагт тѳвийн багш Г.Түвдэннамдаг, Гэвш П.Лувсанпунцаг аймгийн Дашпэлжээлин хийдийн хамба Б.Ууганбаяр, Гандан тэгчилин хийдийн лам Б.Баяржаргал болон лам, хуврагууд Гахай жилийн буян заяаг тэгшитгэн ашдын үйлсийг даатгах заллага айлтган, жилийн засал хийж, санасан бүхэн сэтгэлчилэн бүтэх ерѳѳл айлдах гэж байна. Түүнчлэн бурхан шүтээнд мандал ѳргѳн буян хишгийн даллага хурайлна. Морилон саатсан сүсэгтэн олонд аравнайлж шүншиглэсэн утлага, үрэл, зангиа номын адислал хүртээх тул сүсэгтэн олон та бүхнийг цѳмѳѳр даган баясахыг урьж байна. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР “БИГЭР НОМУН ХААН”-ы ХИЙД Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Сумын засаг даргын Тамгын газар, эмэгтэйчүүдийн холбоо хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд гар бөмбөгийн тэмцээн, буухиа тэмцээн, хоолны үзэсгэлэн, Монгол хувцасны үзэсгэлэнг тус тус зохион байгууллаа. Энэ жил сумын “Сайхан ээж”-ээр Г.Магдаан, Ж.Бадам, Ш.Цэен, Я.Цэцээ, Д.Бибиш, “Дархан бэр”-ээр Л.Долгор, Д.Цэвэгмид, Т.Лүндэг, Ё.Калинан, Ж.Лхамаасүрэн нарыг шалгаруулан хүндэтгэл үзүүллээ. Сумын Соёлын төвөөс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Алтан нутгийн бэрчүүд” урлагийн тоглолтыг амжилттай зохион байгуулж үзэгчидтэй өргөн барьлаа. 

Мэдээ оруулсан: 2019-03-12 17:18:54