ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Бигэр сумын Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу 2019 оны 06 сарын 21,22-ны өдрүүдэд сумын "Залуучуудын чуулга уулзалт"-тай тул 18-39 насны залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, сумын Залуучуудын холбоо. Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна.

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан сумд хийх бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Эрчим хүчний сайдын багцаас 134 сая төгрөгийн өртөгтэйгээр хэрэгжүүлсэн сумын төвийн 04 кв-н шугам шинэчлэх ажил хийгдэж дууслаа. Мөн хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй музейн барилга барих ажил 40 орчим хувьтай явагдаж байна. Сумын ОНХС 50 сая, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая нийт 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Өнө Алтай " ххк гүйцэтгэж буй "гудамж" төслийн ажил хийгдэж байна. 

Мэдээ оруулсан: 2019-04-29 11:56:27