ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Бигэр сумын Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу 2019 оны 06 сарын 21,22-ны өдрүүдэд сумын "Залуучуудын чуулга уулзалт"-тай тул 18-39 насны залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, сумын Залуучуудын холбоо. Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
"Тариаланчдын зөвлөлдөх уулзалт"-ыг зохион байгууллаа.

2019 оны 05 сарын 17-ны өдөр сумын "Тариаланчдын зөвлөлдөх уулзалт"-ыг зохион байгууллаа. Уулзалтад 35 тариаланч оролцож газар тариалангийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлын талаар сумын удирдлагууд болон  холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцлоо.  Зөвлөлдөх уулзалтын үеэр аймгийн "Засаг даргын жуух" бичгээр тариаланч Ж.Гайтав, Г.Эрдэнэбат, "Сумын аварга тариаланч"-аар Б.Наянбуу, Л.Отгонбаатар нарыг  тус тус шагналаа. 

Мэдээ оруулсан: 2019-05-24 14:55:45