ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР СУМ
ЗАРЛАЛ
Сумын засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Бигэр сумын Эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу 2019 оны 06 сарын 21,22-ны өдрүүдэд сумын "Залуучуудын чуулга уулзалт"-тай тул 18-39 насны залуучууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бигэр сумын Засаг даргын Тамгын газар, сумын Залуучуудын холбоо. Сумын сайт та бүхэнд таалагдаж байна уу
Төлбөртэй үйлчилгээний мэдээлэл
Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ 9.1.Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: 9.1.1.үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой баримт бичиг гэрчлэхэд4400 төгрөг; 9.1.2.үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ гэрчлэхэд нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хувьд гэрээний үнийн дүнгээс 0.03 хувь, бусад хүнд 0.05 хувь; 9.1.3.эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэл гэрчлэхэд 1100 төгрөг; 9.1.4.эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1100 төгрөг; 9.1.5.эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ, хэлцэл гэрчлэхэд 1100 төгрөг; 9.1.6.хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичиг гэрчлэхэд 4400 төгрөг; 9.1.7.хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1100 төгрөг; 9.1.8.хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөн байгуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг нотариатаар гэрчлэхэд 2000 төгрөг; 9.1.9.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй холбогдсон баримт материал гэрчлэхэд 20000 төгрөг; 9.1.10.итгэмжлэл гэрчлэхэд 1100 төгрөг; 9.1.11.баримт бичгийг болон түүний хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд хуудас тутмаас 110 төгрөг; 9.1.12.баримт бичгийн орчуулгыг гэрчлэхэд хуудас тутмаас 300 төгрөг; 9.1.13.баримт бичигт зурсан гарын үсэг гэрчлэхэд 2 500 төгрөг; 9.1.14.гэрчлэгдсэн баримт бичгийн хуулбарыг гэрчлэхэд хуудас тутмаас 110 төгрөг; 9.1.15.үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 4400 төгрөг; 9.1.16.өв залгамжлах эрх, гэрээслэл гэрчлэхэд 1100 төгрөг; 9.1.17.гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 550 төгрөг; 9.1.18.өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхээс бусад хүнд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход 10000 төгрөг; 9.1.19.үнэт цаас өмчлөх эрхийн гэрчилгээ гэрчлэхэд 5000 төгрөг; 9.1.20.хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээ үзүүлэхэд үнийн дүнгийн 1.2 хувь. 9.1.21.энэ хуулийн 9.1.2-9.1.5-д зааснаас бусад гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үнийн дүнгийн 1 000 000 хүртэл төгрөгөөс 0.02 хувь, 1 000 000 төгрөгөөс давсан дүнгээс 0.01 хувиар хураах. 9.2.Гэрээ, хэлцэлд өөрөөр заагаагүй бол тэмдэгтийн хураамжийг хэлэлцэн тохирогч талууд тэнцүү хувааж төлнө. Мэдээ оруулсан: 2019-07-10 15:07:00